Ердөө 1 минутын дотор өөрийн дэлгүүрийг нээж, орлогоо нэмэгдүүлэн, бизнесээ амжилттай өргөжүүлээрэй.
Давуу тал
Бид таны захиалгын төлбөр тооцоо бүрээс Qpay үйлчилгээний 1%-аас өөр ямар ч шимтгэл авахгүй ба захиалга бүр төлөгдсөн үед автоматаар баталгаажна.
Бараагаа оруулахдаа хувилбар бүр тусдаа зураг, үнэ, хямдрал, үлдэгдэл зэрэг мэдээлэлтэйгээр оруулах боломжтой.
Бараа бүр дээр 1+1, 2+1, нэгийг авбал нэг нь 50%, өөр нэг бараанаас авбал нөгөө бараа 80% гэх мэтээр өөрөө урамшуулал үүсгэж, хэрэглэгчид илүү хямдралтайгаар худалдан авах боломжийг олгоно.
Захиалга үүсэх бүрт барааны үлдэгдэл автоматаар хасагдаж, үлдэгдэл дууссан үед систем танд мэдэгдэл илгээж, худалдан авалт хийх боломжгүй болгоно. Ингэснээр та барааны үлдэгдэлээ үргэлж хянах боломжтой.
Манай систем аль болох таны дэлгүүрт хэрэгтэй бүх боломжоор хангахаар бүтээгдсэн ба одоо ч тасралтгүй сайжруулж байна
Таны дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд захиалгаа хуваан төлөх боломжийг олгох 2 төрлийн зээлийн үйлчилгээ бий.
Таны удирдлагын панелд
Захиалга бүрийн төлөв, төлбөрийн байдал, хүргэлтийн мэдээлэл, түүхийг бүрэн хянах боломжтой.
Бүтээгдэхүүн бүрийг нэр, SKU, үнэ, хэмжээ, жин, тээвэрлэлтийн нөхцөл, олон төрлөөр бүртгэж удирдах боломжтой.
Дэлгүүр бүр өөрийн загвар, өнгө, лого, текстийн фонтоо тохируулж брэндийн үзэмжийг бүрэн харуулах боломжтой.
Таны дэлгүүр
Доорх товчыг дараад жишээ ажиллаж буй дэлгүүрийг харах боломжтой. Та өөрийн дэлгүүрээ үүсгээд, дизайн тохиргоо хэсэгт өнгө, фонт, лого гээд бүгдийг нь өөрчлөөд өөрийн брендингдээ тааруулан ашиглах боломжтой.
Өөрийн дэлгүүрээ 1 минутанд нээгээд 2 сарын турш ямар ч үнэ төлбөргүй ашиглаад үзэх боломжтой. Хэрвээ танд таалагдаад улам илүү ашиглахыг хүсвэл манай багцуудтай танилцаарай 😉