AI Poster - Хиймэл оюунаар постер бүтээх шинэ боломж
Sanchir Enkhbold
Chief Executive Officer
Та бүтээгдэхүүнээ сошиал хаягтаа сурталчлахын тулд дизайнер хайж, Canva-тай тэмцэж, эсвэл "ядаж нэг зураг хийлгэх" гэж найзаа гуйж байсан уу? Эдгээр асуудлыг бид ч бас мэднэ. Тиймээс бид танд зориулан AI Poster боломжийг нэвтрүүллээ.
Юу хийдэг вэ?
AI Poster нь таны бүтээгдэхүүний мэдээлэл дээр тулгуурлан хиймэл оюун ашиглаж, мэргэжлийн түвшний маркетингийн постер автоматаар бүтээж өгнө. Та зүгээр л бүтээгдэхүүнээ сонгоод, Постер үүсгэх товчлуурыг дарахад бэлэн постер гарч ирнэ.
Бүтээгдэхүүний нэр, үнэ, брэнд, тайлбар зэрэг бүх мэдээллийг AI автоматаар уншиж, дизайнд оруулна. Та постерт оруулах өөрийн санааг нэмэлт заавар хэсэгт бичиж оруулах боломжтой.
Постер үүсгэх "Маркетинг" цэс хэрхэн ажиллах вэ?
Жишээ нь та доорх оффис сандлыг зарж байгаа гээд төсөөлье.

Манай шинэ AI Poster-ийг ашиглаад доорх жишээ постер шиг олон төрлийн постерыг бүтээх боломжтой.

Ямар платформуудад зориулагдсан бэ?
Платформ бүрт тохирсон хэмжээтэй постер үүсгэнэ:
Facebook — 1200×1200 (1:1 харьцаа)
Instagram — 1080×1350 (4:5 харьцаа)
Twitter/X — 1200×675 (16:9 харьцаа)
Ингэснээр таны постер тухайн платформ дээр хамгийн сайн харагдах хэмжээтэй байна. Нэг бүтээгдэхүүнээр гурван платформд зориулсан постер тус тусад нь үүсгэх боломжтой.
9 төрлийн загвараас сонгоорой
Бүтээгдэхүүнийхээ төрөл, брэндийн өнгө аясад тохируулан загвараа сонгох боломжтой:
Minimal — Цэвэрхэн, энгийн загвар (Apple, Muji маягийн)
Studio — Студийн гэрэл зургийн мэдрэмж
Bold — Тод, анхаарал татсан загвар
Elegant — Luxury, дээд зэрэглэлийн мэдрэмж
Nature — Байгалийн дулаан өнгө аяс
Gradient — Орчин үеийн градиент загвар
Model (Эрэгтэй) — Эрэгтэй модель амьдралын хэв маягаар
Model (Эмэгтэй) — Эмэгтэй модель амьдралын хэв маягаар
Model (Хос) — Хос модельтой загвар
Өнгөө ч сонгож болно
11 төрлийн өнгөнөөс сонгох, эсвэл автоматаар тохирох өнгийг AI өөрөө сонгох боломжтой. Брэндийнхээ өнгөд тааруулан постерын ерөнхий өнгө аясыг тохируулаарай.
Бэлэн постерыг засварлах
Гарч ирсэн постер таны санаанд бүрэн нийцээгүй бол яах вэ? Үүнд санаа зовох хэрэггүй. AI-д засварлах заавар бичиж, Илгээх товчлуур дээр дарснаар постерыг өөрийн хүссэнээр засах боломжтой. Жишээ нь: "Үнийг илүү том харуулаач", "Арын дэвсгэр өнгийг бараан болго" гэх мэт зааварчилгаа бичвэл AI таны постерыг шинэчлэн засварлаж өгнө.
Постерын түүх
Бүх үүсгэсэн постерууд Маркетинг цэсийн Үүсгэсэн постерууд хэсэгт хадгалагдана. Хүссэн үедээ дахин харах, татаж авах, шинэчлэн засварлах боломжтой. Masonry grid хэлбэрээр цэгцтэй харагдах бөгөөд дэлгэрэнгүй харах lightbox горимтой.
Хэрхэн ашиглах вэ?
Маркетинг цэс рүү орно
Бүтээгдэхүүнээ сонгоно
Платформоо сонгоно (Facebook, Instagram, Twitter/X)
Загвар болон өнгө сонгоно
Хэрэгтэй бол нэмэлт заавар бичнэ
"Үүсгэх" товч дарна
Хэдхэн секундын дараа постер бэлэн болно
AI кредит
Постер үүсгэхэд AI кредит шаардагдана. Кредитийн үлдэгдлээ шалгаж, шаардлагатай бол нэмж авах боломжтой. Кредит дуусвал нэмж худалдаж аваад үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
Хэнд хэрэгтэй вэ?
Дизайнерын зардал гаргах боломжгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд
Өдөр бүр олон бүтээгдэхүүний постер гаргах шаардлагатай идэвхтэй худалдаачдад
Сошиал хаягаа тогтмол шинэчилж, маркетингаа өөрөө хийдэг хүмүүст
Мэргэжлийн түвшний дизайн богино хугацаанд авахыг хүсдэг бүх худалдаачдад
Яагаад AI Poster вэ?
Өмнө нь нэг постер хийлгэхийн тулд дизайнерт захиалга өгч, хүлээж, дахин засварлуулдаг байсан бол одоо ердөө хэдхэн секундын дотор мэргэжлийн түвшний постер гарч ирнэ. Цаг хэмнэнэ, мөнгө хэмнэнэ, чанар алдахгүй.
AI Poster — Таны бүтээгдэхүүнийг ертөнцөд харуулах хамгийн дөт зам.