Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 05 сарын 01
1. Ерөнхий заалт
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь ШОП ЭМ ЭН платформыг (цаашид "Платформ" эсвэл "ШОП ЭМ ЭН" гэх) ашиглах бүх борлуулагч, үйлчлүүлэгч болон зочдод хамаарна. Платформд бүртгүүлэх, ашиглахын тулд та энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, зөвшөөрч байгаа болно.
Тодорхойлолт:
- "Платформ" гэж ШОП ЭМ ЭН цахим худалдааны платформыг хэлнэ.
- "Борлуулагч" гэж платформд дэлгүүр нээж, бараа бүтээгдэхүүн борлуулах, удирдах, хянах ямар ч төрлийн эрхтэй этгээдийг хэлнэ.
- "Дэлгүүр" гэж платформд борлуулагчийн хүсэлтээр үүсгэсэн дахин давтагдашгүй домэйн нэртэй, холбогдох хаягтай, бараа борлуулагдах хэсгийг хэлнэ.
- "Дэлгүүрийн эзэн" гэж платформд анх тухайн дэлгүүрийг нээсэн давуу эрхтэй этгээдийг хэлнэ.
- "Үйлчлүүлэгч" гэж платформоор дамжуулан аль нэг бүртгэлтэй дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийх этгээдийг хэлнэ.
- "Агуулга" гэж платформд байршуулсан бараа бүтээгдэхүүн, зураг, бичвэр, видео болон бусад бүх мэдээллийг хэлнэ.
- "Хэтэвч" гэж борлуулагч платформ дотор үйлчилгээ худалдан авахад зориулсан, платформын дотоод урьдчилан төлсөн кредит хадгалах данс юм. Хэтэвч нь дижитал валют, цахим мөнгө буюу хадгаламжийн данс БИШ.
- "Кредит" гэж хиймэл оюуны үйлчилгээ ашиглахад зориулсан платформын дотоод нэгж юм.
- "Модуль" гэж борлуулагч өөрийн дэлгүүрт идэвхжүүлж эсвэл унтрааж болох тусдаа боломжуудыг хэлнэ (жишээ нь, бэлэгийн карт, блог, маркетингийн имэйл, Webhook гэх мэт).
- "Webhook" гэж захиалгын төлөв болон бусад үйл явдлыг гадаад серверт автоматаар дамжуулдаг техникийн боломжийг хэлнэ.
- "Хувийн домэйн" гэж борлуулагч өөрийн өмчид авсан, *.shop.mn хэлбэргүй гадаад домэйн нэрийг (жишээ нь myshop.com) хэлнэ.
- "Гуравдагч талын үйлчилгээ" гэж платформтой холбогдох гадаад үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн систем, аналитик болон сурталчилгааны хэрэгслийг хэлнэ.
ШОП ЭМ ЭН нь цахим худалдааны платформ бөгөөд борлуулагчдад онлайн дэлгүүр үүсгэх, удирдах, бараа бүтээгдэхүүнээ байршуулах, борлуулах, захиалга болон хүргэлтийн үйл явцыг удирдах, үйлчлүүлэгчидтэй харилцах, маркетингийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог. Платформын дэлгүүр бүрд сонгосон багцаас хамааран тухайн боломжууд нээлттэй ба домэйн нэр ашиглах, сервер дээр байрших боломж дагалдана.
Бүх борлуулалт, худалдан авалт борлуулагч болон үйлчлүүлэгчийн хооронд шууд хийгддэг бөгөөд дунд нь ямар нэгэн байдлаар платформ орох боломжгүй мөн гүйлгээний хураамж авдаггүй. Платформ нь зөвхөн тухайн борлуулагчдад техникийн шийдэл бүхий платформоор хангадаг.
ШОП ЭМ ЭН нь "Дижитал Шоп Дот Мн" ХХК-ийн үйлчилгээ, дижитал бүтээгдэхүүн ба энэхүү компани нь үйл ажиллагааны хувьд хяналт тавьж ажиллана.
2. Борлуулагчийн бүртгэл
2.1 Платформыг борлуулагчийн хувьд ашиглахын тулд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээд эсвэл хуулийн чадамжтай хувь хүн, 18 ба түүнээс дээш насны, үнэн зөв холбогдох мэдээллийг өгөх чадвартай, энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн биелүүлэх чадвартай байх шаардлагатай.
2.2 Дэлгүүр нээхийн тулд бүтэн нэр (хуулийн этгээдийн хувьд албан ёсны нэр), холбоо барих хаяг, утасны дугаар, имэйл хаяг (үндсэн холбоо барих хэрэгсэл), аж ахуйн үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээллийг үнэн зөв өгөх шаардлагатай.
2.3 Борлуулагч нь платформ дээр тав хүртэлх дэлгүүр нээх болон удирдах боломжтой ба зарим тохиолдолд системээс тоог хязгаарлаж болно.
2.4 Борлуулагч өөрийн үүсгэсэн дэлгүүр дээр "дэлгүүрийн эзэн" болох бөгөөд уг эрхтэй тохиолдолд дэлгүүрийг удирдах эрхээс хасагдах боломжгүй.
2.5 Дэлгүүр нь идэвхжүүлсэн үйлчилгээний багцаас хамааран нэг буюу хэд хэдэн удирдлагын эрхтэй байх боломжтой бөгөөд нэмэлт борлуулагчид дэлгүүрийн үйл ажиллагааг хамтран удирдах эрхийг олгох боломжтой.
2.6 Борлуулагч платформд нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдолд, "нууц үг сэргээх" хэсэгт өөрийн имэйл хаягаа оруулаад, тусгай кодоор баталгаажуулснаар нууц үгээ шинээр сэргээх боломжтой. Ямар ч тохиолдолд ШОП ЭМ ЭН гар аргаар нууц үгийг шинэчлэх боломжгүй.
3. Борлуулагчийн эрх ба үүрэг
3.1 Борлуулагч дэлгүүр нээх хязгаарт хүрээгүй бол хүссэн үедээ платформд шинээр дэлгүүр үүсгэх эрхтэй.
3.2 Борлуулагч шинээр дэлгүүр нээх үед Standard багцыг 14 хоногийн турш үнэгүй туршиж ашиглах эрхтэй.
3.3 Борлуулагч ажлын өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд холбоо барих хэсэгт байрлах хаягаар платформтой холбогдож тусламж авах, санал гомдлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
3.4 Борлуулагч дэлгүүрт харуулах холбогдох мэдээлэл болох дэлгүүрийн нэр, үндсэн хаяг, холбоо барих дугаар, имэйл хаяг, үйлчилгээний нөхцөл, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн нөхцөл, бараа бүтээгдэхүүний үнэн зөв мэдээллийг оруулах үүрэгтэй.
3.5 Борлуулагч дэлгүүр дээр үүссэн үйлчлүүлэгчийн захиалга бүрийг хянаж, цаг алдалгүй шийдвэрлэх үүрэгтэй ба платформ үүнд оролцохгүй.
3.6 Үйлчлүүлэгчийн амжилттай хийгдсэн гүйлгээ бүр үйлчлүүлэгчээс шууд борлуулагчийн данс руу ордог ба платформ үүнд оролцдоггүй тул борлуулагч гүйлгээ бүрийг бүрэн хариуцах үүрэгтэй.
3.7 Платформ дээрх төлөгдсөн захиалга бүр дээр НӨАТ олгодоггүй тул борлуулагч өөрөө хариуцах үүрэгтэй.
3.8 Бараа болон захиалга буцаалт, ямарваа нэгэн үйлчлүүлэгчийн асуудал, маргаан, гомдлыг тухайн дэлгүүрийн борлуулагч өөрөө хариуцах ба цаг алдалгүй шийдвэрлэх үүрэгтэй.
3.9 Платформ дээр дараах зүйлсийг хатуу хориглоно:
- Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, хуурамч болон гэмтэлтэй бараа, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах бүтээгдэхүүний худалдаа
- Зохиогчийн эрх, оюуны өмчийн эрхийг зөрчсөн агуулга, залилан мэхлэх шинжтэй үйлдэл, үйлчлүүлэгчдийг хууран мэхлэх болон хохироох бүх төрлийн үйл ажиллагаа
- Мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулах, кибер халдлага үйлдэх, хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах зэрэг платформын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлүүд
- Худал мэдээлэл түгээх, хүн гүтгэсэн агуулгатай төрөл бүрийн текст бичвэр бичих
- Зүй бус үг ашигласан, садар самуун сурталчилсан текст, зураг, видео гээд бүх төрлийн агуулга
- Дэлгүүрийн үйлчилгээний, төлбөрийн, хүргэлтийн нөхцөл дээр үйл ажиллагаанд нийцэхгүй нөхцөл бичиж оруулах
3.10 Платформ дээр ямарваа нэгэн алдаа гарсан, ажиллах ёстой байдлаасаа өөрөөр ажилласан тохиолдолд холбоо барих хэсэгт байрлах хаягаар мэдээлэх.
3.11 Борлуулагч өөрийн бүртгэлийн нууц үгийг бусдад дамжуулахгүй, маш сайн нууцлах үүрэгтэй. Үүнээс болж гарах эрсдэлийг платформ хариуцахгүй.
3.12 Платформ нь дэлгүүрийн болон борлуулагчийн мэдээлэл болон тохиргоог дур мэдэн өөрчлөх боломжгүй тул борлуулагч өөрийн хийж буй үйлдэл бүр дээр хариуцлагатай байх үүрэгтэй.
3.13 Залилан болон бусад төрлийн асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс борлуулагч өөрийн дэлгүүр дээр зарим нэг үйлдлийг хийхдээ заавал улсын бүртгэлээр (ДАН системээр) баталгаажсан байх шаардлагатай.
3.14 Дэлгүүрийн үйлчилгээний багцын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, үйлчилгээний эрх хаагдсан тохиолдолд платформ хариуцлага үүрэхгүй ба тухайн дэлгүүрийн борлуулагч бүрэн хариуцах үүрэгтэй.
3.15 Дэлгүүрийг зөвхөн дэлгүүрийн эзэн өөрийн борлуулагчаар бүртгэлтэй байгаа имэйл хаягаа ашиглан support@shop.mn хаяг руу албан хүсэлт илгээсний үндсэн дээр платформоос устгуулах эрхтэй.
3.16 Борлуулагч үйлчилгээний, төлбөрийн, хүргэлтийн нөхцөл зөрчих, бусдын эрхийг зөрчих, үйлчлүүлэгчтэй хийсэн гэрээ зөрчих тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
3.17 Борлуулагч өөрийн дэлгүүрт ирсэн үйлчлүүлэгчийн сэтгэгдэл, үнэлгээг шударга байдлаар модерац хийх үүрэгтэй. Доорх тохиолдолд сэтгэгдлийг далдлах эсвэл устгах эрхтэй: зүй бус үг, садар самуун агуулга, асуудалтай хамааралгүй (off-topic) агуулга, хуурамч буюу бусдыг төөрөгдүүлэх агуулга, гүтгэлэг, хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр дурдсан агуулга. Гэхдээ зөвхөн "сөрөг үнэлгээтэй" гэдэг шалтгаанаар үнэн зөв сэтгэгдлийг далдлахыг хориглоно. Модерацын эрхийг буруугаар ашигласан тохиолдолд платформ хөндлөнгөөс оролцох эрхтэй.
3.18 Борлуулагч маркетингийн зорилгоор үйлчлүүлэгчид рүү SMS эсвэл имэйл илгээхээс өмнө тухайн үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг авах үүрэгтэй. Үйлчлүүлэгчийн "захидал татгалзах" (unsubscribe) хүсэлтийг даруй хүлээн авч, цаашид мэдэгдэл илгээхгүй байх үүрэгтэй. Платформ нь зөвхөн илгээх дэд бүтцээр хангах ба зөвшөөрөл, татгалзлын асуудлын хариуцлагыг борлуулагч 100% хариуцна.
3.19 Борлуулагч Meta Pixel, Google Analytics эсвэл бусад хэрэглэгчийн зан төлвийг хянах модулийг идэвхжүүлсэн тохиолдолд өөрийн дэлгүүрт холбогдох нууцлалын мэдэгдлийг харуулах, үйлчлүүлэгчдээс шаардлагатай зөвшөөрлийг авах, мэдээлэл хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэх үүрэгтэй. Платформ зөвхөн техникийн интеграцаар хангана.
4. Үйлчлүүлэгчийн эрх ба үүрэг
4.1 Үйлчлүүлэгч бараа бүтээгдэхүүний талаарх үнэн мэдээлэл авах, аюулгүй төлбөрийн орчин, хувийн мэдээллийн хамгаалалттай байх эрхтэй.
4.2 Үйлчлүүлэгч захиалгын болон төлбөр тооцооны талаар тухайн захиалга хийсэн дэлгүүртээ санал, гомдол гаргах эрхтэй.
4.3 Үйлчлүүлэгч платформын дүрэм журмыг дагаж мөрдөх, бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэй.
4.4 Үйлчлүүлэгч захиалга хийх үед мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй.
4.5 Платформ дээр дараах зүйлсийг хатуу хориглоно:
- Хуурамч захиалга үүсгэх (олон тоо, хэмжээгээр захиалах, худал мэдээлэл оруулах)
- Аливаа нэг дэлгүүрийн болон платформын агуулгыг хуурамчаар засах, үүнийгээ ашиглан аливаа нэг үйлдэл хийх
- Мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулах, кибер халдлага үйлдэх, хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах зэрэг платформын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлүүд
- Зүй бус үг ашигласан, садар самуун сурталчилсан текст, зураг, видео гээд бүх төрлийн агуулга
4.6 Үйлчлүүлэгч өөрийн бүртгэлийн нууц үгийг бусдад дамжуулахгүй, маш сайн нууцлах үүрэгтэй. Үүнээс болж гарах эрсдэлийг платформ болон борлуулагч (дэлгүүр) хариуцахгүй.
4.7 Үйлчлүүлэгч зөвхөн өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнд сэтгэгдэл, үнэлгээ үлдээх эрхтэй. Сэтгэгдэлд бичвэр болон зураг (нэг зураг 5 МБ-аас хэтрэхгүй) хавсаргах боломжтой бөгөөд зүй бус үг, садар самуун, гүтгэлэг, хуурамч агуулга оруулахыг хориглоно. Сэтгэгдлийг борлуулагч модерац хийсний дараа нийтлэгдэнэ.
4.8 Үйлчлүүлэгч өөрийн бүртгэлээ устгах хүсэлт гаргасан тохиолдолд хувийн мэдээлэл (нэр, утас, имэйл, хаяг гэх мэт) нь нэрлэгдэхгүй (anonymized) болгогдоно. Гэхдээ Монгол Улсын татвар, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан хугацаанд (ерөнхийдөө 5 жил) захиалга, гүйлгээний бүртгэлийг платформ хадгалах үүрэгтэй.
5. Үйлчилгээний багц ба төлбөр тооцоо
5.1 Платформ дээрх үйлчилгээний багцууд нь хоорондоо ялгаатай давуу талтай байх ба үнийн дүн харьцангуй адил байна.
5.2 Борлуулагч тухайн дэлгүүр дээр ашиглах үйлчилгээний багц болон ашиглах хугацаагаа нэгээс арван хоёр сарын хооронд сонгосноор нэхэмжлэл үүсэх ба 48 цагийн дотор төлнө.
5.3 Нэхэмжлэлийг дансаар шилжүүлэх, бүх төрлийн банкны аппликэйшнээр мөн зээлийн үйлчилгээ болох LendMN, PocketZero, StorePay (тухайн зээлийн үйлчилгээний нөхцөлд заасан хамгийн бага дүнгээс дээш гүйлгээнд) ашиглан төлөх боломжтой.
5.4 Нэхэмжлэл амжилттай төлөгдсөн тохиолдолд дэлгүүрийн үйлчилгээний багц автоматаар идэвхэжнэ.
5.5 Дараах тохиолдолд үйлчилгээний багц автоматаар идэвхжихгүй байдал үүснэ:
- Шилжүүлэхдээ буруу үнийн дүнтэй шилжүүлэх
- Шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр алдаатай шилжүүлэх
- Qpay, LendMN, StorePay, PocketZero ашиглан амжилттай төлсөн ч систем доголдсон үед
- Нэхэмжлэлийн төлөх хугацаа дуссан үед төлөх
Дээрх байдал үүсэн тохиолдолд ажлын өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд холбоо барих хэсэгт байрлах хаягаар платформтой холбогдож асуудлаа шийдвэрлүүлнэ.
5.6 Дэлгүүрийн үйлчилгээний багц амжилттай идэвхэжсэн огноогоос нэхэмжлэлийн дагуу авсан хугацааны дараах 00:00 цагт үйлчилгээний төлбөр гарна.
5.7 Төлбөр гарсан хугацаанаас 7 хоногийн дотор төлбөрөө төлж сунгана. Төлөөгүй тохиолдолд тухайн дэлгүүр луу хандах боломжгүй болох ба бараа бүтээгдэхүүнээ удирдах боломжгүй болно.
5.8 Үйлчилгээний төлбөр гарах үед системээс автоматаар тухайн дэлгүүрийн бүх борлуулагчид руу 3-аас 5 удаа имэйл хаягаар мэдээлэх ба имэйлээ хараагүй, имэйлийн спам хэсэгт орсон гэх мэт бусад шалтгаанаар ямар нэгэн давуу тал олгохгүй болно.
5.9 Үйлчилгээний багцаа амжилттай идэвхжүүлсэн тохиолдолд тухайн төлбөр тооцоог ямар ч тохиолдолд буцаан олгох боломжгүй.
5.10 Үйлчилгээний багцаа амжилттай идэвхжүүлсэн тохиолдолд борлуулагч хувь хүн болон байгууллага дээр НӨАТ-ын баримт авах боломжтой.
5.11 Платформ нь үйлчилгээний багцын үнэ болон бусад мэдээлэлд тодорхой шалтгаануудыг дагуу өөрчлөлт оруулах эрхтэй.
5.12 Идэвхтэй буюу ашиглах эрх нь дуусаагүй үйлчилгээний багцтай дэлгүүр шинээр аль нэг багцаас худалдан авч, амжилттай төлбөрөө төлсөн тохиолдолд тухайн шинээр авсан багц шууд идэвхжиж, хуучин байсан багц "хугацаа дууссан" төлөвт шилжиж, ашиглах боломжгүй болно.
5.13 Платформ нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тулд зөвхөн Монгол улсын мөнгөн тэмдэгт болох ТӨГРӨГ-өөр (₮) төлбөр тооцоо хийгдэнэ.
5.14 Үйлчилгээний багц болон кредит худалдаж авах төлбөр тооцоог шилжүүлэх тохиолдолд зөвхөн Худалдаа Хөгжлийн Банкны MN640004000416119204 дугаарын дансаар хүлээн авна.
5.15 Амжилттай шилжүүлэг хийснээс 10 минутын дотор таны нэхэмжлэл амжилттай төлөгдөнө.
5.16 Үйлчилгээний нөхцөлийн 14.1, 14.2 болон 14.3 заасны дагуу арга хэмжээ авсан ямар ч тохиолдолд тухайн дэлгүүрийн идэвхтэй байсан үйлчилгээний багцын төлбөрийг буцаах, нөхөн олгох, үйлчилгээг сунгах боломжгүй.
5.17 Борлуулагч идэвхтэй үйлчилгээний багцын хугацаанд багцын түвшнийг бууруулах, эсвэл аль нэг модулийг (бэлгийн карт, блог, маркетингийн имэйл, Webhook гэх мэт) унтраах тохиолдолд хэдийн төлсөн төлбөрийг ямар ч хэсгээр (хувь тэнцүүлэн ч гэсэн) буцаан олгох, нөхөн олгох, кредит болгон хадгалуулах боломжгүй.
5.18 Хөнгөлөлтийн хэрэгсэл (купон код, автомат хөнгөлөлт, чөлөөт хүргэлт, Buy X Get Y гэх мэт) нь дэлгүүр бүрийн борлуулагчийн өөрөө тохируулах, удирдах боломж бөгөөд хүчинтэй хугацаа, ашиглах хязгаар, давхардах нөхцөлийг борлуулагч өөрөө тогтооно. Платформ нь зөвхөн техникийн боломжоор хангах ба хөнгөлөлтийн нөхцөлд хариуцлага хүлээхгүй.
6. Хэтэвч
6.1 Платформ дээр борлуулагч бүр хэтэвчний данстай бөгөөд хэтэвчээ цэнэглэж, платформын төрөл бүрийн төлбөр тооцоонд ашиглах боломжтой.
Хэтэвчний эрх зүйн шинж чанар: ШОП ЭМ ЭН-ний хэтэвч нь дижитал валют (cryptocurrency), цахим мөнгө (e-money) буюу хадгаламжийн данс БИШ. Хэтэвчний үлдэгдэл нь зөвхөн платформ дотор үйлчилгээ худалдан авахад зориулсан урьдчилан төлсөн дотоод кредит юм. Хэтэвчний үлдэгдлийг ямар ч тохиолдолд бэлэн мөнгө болгон авах, банкны данс руу шилжүүлэх, бусад борлуулагч эсвэл этгээдэд дамжуулах, өөр валют буюу хөрөнгө рүү хөрвүүлэх боломжгүй.
6.2 Хэтэвч цэнэглэхдээ платформоос тогтоосон хамгийн бага хэмжээгээр цэнэглэх шаардлагатай ба тухайн хэмжээг хэтэвчний цэнэглэх хэсэгт үргэлж харагдах ба платформ хэдийд ч өөрчлөх эрхтэй.
6.3 Хэтэвчийг QPay буюу бүх банкны аппликэйшнээр болон дансаар шилжүүлэх аргаар цэнэглэх боломжтой. Дансаар шилжүүлсэн тохиолдолд 10 минутын дотор хэтэвчний үлдэгдэлд нэмэгдэнэ.
6.4 Хэтэвч цэнэглэх нэхэмжлэлийг 24 цагийн дотор төлөөгүй тохиолдолд тухайн нэхэмжлэл автоматаар цуцлагдана.
6.5 Хэтэвчний үлдэгдлээр дараах төлбөр тооцоог хийх боломжтой:
- Үйлчилгээний багцын төлбөр
- Хиймэл оюуны кредит худалдан авах
- Домэйн нэрийн бүртгэл болон сунгалтын төлбөр (*.shop.mn болон хувийн домэйн)
- Захиалгын төлвийн SMS болон имэйл мэдэгдэл
- Маркетингийн SMS болон имэйл кампанит ажил
- Webhook үйлчилгээний холбогдох хураамж (хэрэв байвал)
6.6 Хэтэвчний үлдэгдэл сөрөг тоонд хүрэх боломжгүй. Үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд тухайн төлбөр амжилтгүй болно.
6.7 Хэтэвчний үлдэгдэл хугацаагүй бөгөөд дуусах хугацаа байхгүй. Үлдэгдэл хязгааргүй хугацаагаар хадгалагдана.
6.8 Хэтэвчний гүйлгээний түүх дараах төрлүүдтэй:
- Цэнэглэлт — Хэтэвч цэнэглэсэн
- Зарцуулалт — Хэтэвчний үлдэгдлээс төлбөр хийсэн
- Буцаалт — Зарцуулсан төлбөрийг буцаан олгосон
- Тохируулга — Платформоос гар аргаар тохируулга хийсэн
6.9 Хэтэвч цэнэглэсэн төлбөрийг ямар ч тохиолдолд бэлэн мөнгө болгон буцаан олгох боломжгүй. Хэтэвчний үлдэгдэл нь платформ дотор үйлчилгээ худалдан авах кредит бөгөөд бэлэн мөнгө болгон авах, банкны данс руу шилжүүлэх, бусад этгээдэд дамжуулах эрхгүй. Зөвхөн платформын дотоод шийдвэрийн дагуу хэтэвч хооронд буцаалт эсвэл тохируулга хийгдэх боломжтой.
6.10 Хэтэвчний гүйлгээ бүр автоматаар бүртгэгддэг ба борлуулагч гүйлгээний түүхээ хэтэвчний хэсгээс хянах боломжтой.
6.11 SMS болон имэйл мэдэгдлийн нэгж тутмын төлбөрийг платформоос тогтоох ба тухайн үнийг хэтэвчний хэсэг болон үйлчилгээний цэснээс үргэлж харах боломжтой. Платформ үнийн санг хэдийд ч өөрчлөх эрхтэй ба өөрчлөгдсөн үнэ цаашид илгээгдэх мэдэгдэлд хамаарна.
6.12 Борлуулагч өөрийн дэлгүүрийн бүртгэлээ хаах, цуцлуулах, эсвэл идэвхгүй болгох тохиолдолд хэтэвчний үлдэгдлийг бэлэн мөнгөөр буцаан олгох боломжгүй. Үлдэгдэл нь платформ дотор ашиглагдах кредит хэвээр үлдэх ба бүртгэл устсан тохиолдолд хүчингүй болно.
6.13 Үйлчилгээний нөхцөлийн 14.1, 14.2 болон 14.3 заасны дагуу арга хэмжээ авсан ямар ч тохиолдолд тухайн борлуулагчийн хэтэвчний үлдэгдлийг буцаах, нөхөн олгох боломжгүй.
7. Хиймэл оюуны кредит
7.1 Платформ дээр борлуулагч хиймэл оюун ухааны (AI) үйлчилгээг ашиглахын тулд кредит худалдан авах шаардлагатай.
7.2 Нэг кредитийн үнэ нь платформоос тухайн үед тогтоосон үнээр тооцогдоно. Худалдан авах хэсэгт нэгж үнэ үргэлж харагдах ба платформ тухайн үнийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
7.3 Кредит худалдан авах хамгийн бага хэмжээг платформоос тогтоох ба тухайн хязгаар нь өөрчлөгдөж болно. Хэтэвчтэй адил кредит нь платформын дотоод нэгж бөгөөд бэлэн мөнгө болгон буцаан авах боломжгүй.
7.4 Кредит худалдан авах төлбөрийг QPay буюу бүх банкны аппликэйшнээр, хэтэвчний үлдэгдлээр болон дансаар шилжүүлэх аргаар төлөх боломжтой. Хэтэвчний үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд хэтэвчээр төлөх боломжгүй.
7.5 Кредит худалдан авах нэхэмжлэлийг 24 цагийн дотор төлөөгүй тохиолдолд тухайн нэхэмжлэл автоматаар цуцлагдана.
7.6 Платформ дээр кредитээр ажилладаг хиймэл оюуны үндсэн боломжууд:
- Зураг үүсгэх — бараа бүтээгдэхүүний болон сурталчилгааны зураг үүсгэх
- Текст бичвэр үүсгэх — барааны тодорхойлолт, товчлол, ангилал санал болгох, SEO мэта мэдээлэл зэрэг
- Постер үүсгэх — Facebook, Instagram болон бусад сошиал платформд зориулсан сурталчилгааны постер
- Лого үүсгэх — дэлгүүрийн лого зураг үүсгэх
- Дэлгүүрийн нэр санал болгох — шинээр нээх дэлгүүрт зориулсан нэрийн санал
- Домэйн нэр санал болгох — *.shop.mn хэлбэрийн домэйн нэрийн санал
Тус бүрд зарцуулагдах кредитийн хэмжээг платформ тогтоох ба үйлчилгээ ашиглах хэсэгт зарцуулагдах хэмжээг үргэлж харагдана. Платформ кредитийн зарцуулалтын хэмжээг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
7.7 Худалдан авсан кредит нь нэг сарын хугацаатай байх ба тухайн хугацаа дуусмагц ашиглагдаагүй кредит автоматаар дуусах ба буцаан олгох, сунгах боломжгүй.
7.8 Кредит зарцуулагдах дарааллыг платформ автоматаар тодорхойлох ба хугацаа дуусах ойр кредит эхэлж зарцуулагдана.
7.9 Кредитийн үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд хиймэл оюуны үйлчилгээг ашиглах боломжгүй.
7.10 Платформ нь зарим тохиолдолд борлуулагчдад урамшууллын кредит олгох боломжтой. Урамшууллын кредит нь ердийн кредиттэй адил нөхцөлтэй ба хугацаатай байна.
7.11 Үйлчилгээний багц худалдан авах үед тухайн багцад хиймэл оюуны кредит дагалдан олгогдож болох ба кредитийн хэмжээ багцаас хамаарна.
7.12 Амжилттай худалдан авсан кредитийн төлбөрийг ямар ч тохиолдолд бэлэн мөнгөөр буцаан олгох боломжгүй. Гэхдээ платформ дээрх техникийн алдааны улмаас тухайн хиймэл оюуны үйлдэл амжилтгүй болж, зорьсон үр дүнг гаргаж чадаагүй тохиолдолд платформын баталгаажуулалтаар зарцуулагдсан кредитийг буцаан кредит хэлбэрээр олгоно. Хэрэглэгчийн алдаа, буруу зааварчилгаа, чанаргүй промт, бусад хиймэл оюуны үндсэн шинж чанараас үүдэлтэй сэтгэл хангалуун бус үр дүн нь буцаалт хийх үндэслэл болохгүй.
7.13 Хиймэл оюуны кредитийг зориулалтын бусаар ашиглах, буруугаар зарцуулах, системийг алдагдуулах зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
7.14 Үйлчилгээний нөхцөлийн 14.1, 14.2 болон 14.3 заасны дагуу арга хэмжээ авсан ямар ч тохиолдолд тухайн борлуулагчийн худалдан авсан кредитийг буцаах, нөхөн олгох, шилжүүлэх боломжгүй.
8. Үйлчилгээг ашиглах
8.1 Борлуулагч дэлгүүр нээх бүрд заавал дахин давтагдашгүй домэйн нэр буюу хандах холбоосыг сонгоно.
8.2 Домэйн нэр нь *.shop.mn гэж төгсөх ба *-н оронд зөвхөн латин үсэг, тоо болон - тэмдэгт орсон 3 ба түүнээс дээш тэмдэгттэй байх ёстой.
8.3 Үнэгүй туршилтын хугацаанд *-free.shop.mn гэж ашиглах ба төлбөртэй үйлчилгээний аль ч багцыг ашиглах үедээ *.shop.mn хэлбэртэйгээр солих боломжтой.
8.4 Тухайн дэлгүүрийн сонгон ашиглаж буй *.shop.mn хэлбэртэй домэйн нэр тухайн дэлгүүр эсвэл борлуулагчийн өмч биш бөгөөд зөвхөн түр зуур түрээсэлж ашиглаж буй юм. Тухайн домэйн нэр нь ШОП ЭМ ЭН-ний өмч болно.
8.5 Домэйн нэрээ дараах байдлаар сонгохыг хатуу хориглоно:
- Зүй бус үг агуулсан
- Платформын үйл ажиллагааг доголдуулах боломжтой нэр агуулсан
- Бооцоотой, мөрийтэй тоглоомын нэр агуулсан
- Хар тамхи, хориотой барааны нэр агуулсан
- Садар самуун сурталчилсан нэр агуулсан
- Бусдыг болон аливаа хуулийн этгээдийг доромжилсон, гутаасан нэр агуулсан
8.6 Платформ нь дэлгүүрийг идэвхтэй байх хугацаанд *.shop.mn хэлбэрийн дэд домэйн (subdomain) болон вэб серверээр хангана. Хувийн гадаад домэйн (жишээ нь myshop.com) нь энэ заалтад хамаарахгүй ба үйлчилгээний нөхцөлийн 9-р хэсэгт зохицуулагдана.
8.7 Автомат төлбөр тооцооны үйлчилгээг ашиглахын тулд дараах үйлдлийг хийх шаардлагатай:
- Улсын бүртгэлээр (ДАН системээр) мэдээллээ баталгаажуулах
- Автомат төлбөр тооцооны эрхийг өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж үүсгэх
- Төлбөр хүлээн авах дансны мэдээллээ оруулах
8.8 Үйлчлүүлэгч захиалгаа QPay төлбөрийн системийг ашиглан төлсөн тохиолдолд QPay систем өөрсдөө гүйлгээний шимтгэл болох 1%-г авдаг ба ШОП ЭМ ЭН гүйлгээнд ямар нэгэн байдлаар оролцож, шимтгэл авдаггүй.
8.9 Борлуулагч LendMN, StorePay эсвэл PocketZero үйлчилгээг дэлгүүртээ холбуулахын тулд заавал өөрсдөө гэрээгээ хийж, эрхээ аваад, support@shop.mn хаяг руу дэлгүүрийн мэдээлэл болон холболтын эрхээ илгээнэ.
8.10 Платформ нь зураг үүсгэх, текст бичвэр үүсгэх, постер үүсгэх, лого үүсгэх, дэлгүүрийн нэр санал болгох, домэйн нэр санал болгох зэрэг хиймэл оюуны хэд хэдэн хэрэгслээр борлуулагчдыг хангадаг. Эдгээр хэрэгслийг ашиглахдаа аль болох хүний царайг оруулахгүй, зөвхөн бараа бүтээгдэхүүн болон брэндийн нэр, лого зэргийг агуулсан зааварчилгаа өгөх.
8.11 Платформ дээрх ямар нэгэн хиймэл оюуны хэрэгслийг (зураг, текст, постер, лого, нэр санал болгох гэх мэт) ашиглахдаа дараах үйлдлийг хатуу хориглоно:
- Зааварчилгаа болон үр дүнд хуулиар хориотой, зүй бус үг агуулсан, садар самуун сурталчилсан, оюуны өмчийн зөрчилтэй (бусдын брэнд, тэмдэг, зураг гэх мэт) зүйлс оруулах
- Зааварчилгаа дээр албаар үр дүнг хүчээр сөрөг, зохисгүй болон гүтгэлэг шинжтэй болгох
- Зориулалтын бусаар ашиглах (жишээ нь, бараа бүтээгдэхүүнтэй огт хамаагүй контент үүсгэх)
- Хиймэл оюуны кредитийг буруугаар ашиглах, систем рүү автомат скрипт ашиглан хэт олон хүсэлт явуулах
- Хиймэл оюунаар үүсгэсэн агуулгыг хүн гараар хийсэн мэт ил тод бус байдлаар, гуравдагч этгээдэд төөрөгдөл үүсгэх зорилгоор ашиглах
9. Хувийн домэйн
9.1 Платформын зарим үйлчилгээний багц нь *.shop.mn хэлбэрийн домэйноос гадна борлуулагчийн өөрийн өмчид авсан гадаад домэйн нэр (жишээ нь myshop.com) ашиглах боломжийг олгодог. Хувийн домэйн ашиглах эрх нь сонгосон үйлчилгээний багцаас хамаарна.
9.2 Борлуулагч хувийн домэйнийг өөрөө хууль ёсны дагуу бүртгүүлсэн, эзэмшсэн байх шаардлагатай. Домэйн бүртгэл, сунгалт, шилжүүлэлтийн төлбөр нь үйлчилгээний багцын төлбөрөөс тусдаа бөгөөд хэтэвч буюу нэхэмжлэлээр төлөгдөнө.
9.3 Платформ нь хувийн домэйнд DNS бичлэг тохируулах, SSL сертификат олгох, серверт холбох техникийн дэмжлэг үзүүлнэ. Тухайн домэйний бүртгэлийг идэвхтэй байлгах (домэйн дуусахаас өмнө сунгах гэх мэт) үүрэг борлуулагчид ноогдоно.
9.4 Борлуулагчийн үйлчилгээний багц хувийн домэйнийг дэмждэггүй түвшинд буурсан, эсвэл багцын хугацаа дуссан тохиолдолд дэлгүүр автоматаар *.shop.mn хэлбэрт буцаж шилжинэ. Энэ тохиолдолд аль хэдийн төлсөн домэйний төлбөр буцаагдахгүй.
9.5 Үйлчилгээний нөхцөлийн 8.5-д заасан домэйн нэрийн сонгох хязгаарлалтууд (зүй бус үг, хууль бус агуулга, мөрийтэй тоглоом, хар тамхи, садар самуун, бусдыг доромжилсон нэр гэх мэт) нь хувийн домэйнд мөн адил хамаарна. Эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд платформ домэйний холболтыг цуцлах эрхтэй.
9.6 Хувийн домэйний өмчлөлийн эрх нь борлуулагчид үлдэх ба борлуулагчийн албан хүсэлтээр платформоос холболтыг чөлөөлж, дэлгүүрийн өгөгдлөөс салгах боломжтой.
9.7 Хувийн домэйний DNS-тэй холбоотой бүх тохиргоо (A, AAAA, CNAME, MX, TXT бичлэг, нэрийн сервер (nameserver) солих, TTL утга гэх мэт)-ийг борлуулагч өөрөө хариуцаж, өөрийн домэйн бүртгүүлсэн үйлчилгээ үзүүлэгчийн (registrar) удирдлагын самбар дээр хийнэ. Платформ нь зөвхөн ямар бичлэгийг ямар утгаар оруулах талаар заавар, зөвлөгөө өгнө.
9.8 Буруу DNS бичлэг оруулсан, нэрийн сервер солисон, домэйн дуусгасан, эсвэл бусад DNS-тэй холбоотой алдаанаас үүдэн дэлгүүр унтрах, түр зуур ажиллахгүй болох, имэйл/SSL ажиллагаа доголдох, SEO-д сөргөөр нөлөөлөх, борлуулалт алдагдах зэрэг ямар нэгэн хохирол үүссэн тохиолдолд платформ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Үүссэн хохирлыг бүхэлд нь борлуулагч хариуцна.
10. Webhook үйлчилгээ
10.1 Webhook нь захиалгын төлөв болон бусад үйл явдлуудыг борлуулагчийн өөрийн гадаад серверт автоматаар дамжуулах техникийн боломж юм. Тухайн боломж нь үйлчилгээний багцаас хамаарах ба тодорхой багцад нээлттэй байна.
10.2 Илгээгдэх үйл явдал бүр HMAC-SHA256 алгоритм бүхий цахим гарын үсгээр баталгаажсан байх ба гарын үсгийг X-Shop-MN толгой (header) дээр илгээнэ. Борлуулагч серверийн талд гарын үсгийг заавал шалгаж, баталгаажсан хүсэлтийг л боловсруулах үүрэгтэй.
10.3 Webhook хүлээн авах серверийн аюулгүй байдал, ажиллагаа, тогтвортой байдал, орж ирсэн өгөгдлийг боловсруулах, хадгалах, цаашид ашиглах бүх үүрэг хариуцлага борлуулагчид бүрэн ноогдоно. Платформ нь зөвхөн илгээх талын дэд бүтцээр хангана.
10.4 Платформ нь Webhook-ийн илгээгдсэн түүхийг 90 хүртэлх хоногийн хугацаагаар хадгалах ба энэ нь зөвхөн алдаа шалгах туслах хэрэгсэл болохоос биш баталгаажсан архив биш. Хадгалах хугацаа болон арга нь хэдийд ч өөрчлөгдөж болно.
10.5 Платформ нь Webhook-ийн илгээлтэд ямар нэгэн SLA, илгээлтийн баталгаа, давтан илгээх (retry) хамгийн бага тоог амлахгүй. Серверийн алдаа, сүлжээний асуудал, гадаад хүчин зүйлээс үүдэн үйл явдал илгээгдээгүй буюу алдагдсан тохиолдолд эрсдэлийг борлуулагч хариуцна.
10.6 Webhook-ийг буруугаар ашиглах (бусад серверт DDoS халдлага илгээх зорилгоор ашиглах, хортой эсвэл луйврын зорилго бүхий серверт холбох, нууц түлхүүрийг бусдад дамжуулах гэх мэт) тохиолдолд Webhook эрхийг шууд цуцлах, нэмэлтээр үйлчилгээний нөхцөлийн 14.1-д заасан арга хэмжээний дагуу борлуулагчийн бүхий л үйлчилгээг түр буюу бүрмөсөн хаах эрхийг платформ хадгалж байна.
11. Оюуны өмчийн эрх
11.1 ШОП ЭМ ЭН-ийн барааны тэмдэг, лого, дизайныг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хатуу хориглоно.
11.2 Платформын программ, технологийг хуулбарлах, задлахыг хатуу хориглоно.
12. Хувийн мэдээллийн нууцлал
12.1 Платформ бүртгэлийн үндсэн мэдээлэл, гүйлгээ, худалдан авалтын мэдээлэл, вэб сайт ашиглалтын мэдээлэл, техникийн мэдээлэл (IP хаяг, вэб хөтөч) зэрэг мэдээллийг цуглуулж ашиглана.
12.2 Олон улсын стандартын дагуу мэдээллийг шифрлэж хадгална. Зөвхөн шаардлагатай ажилтнууд хандах эрхтэй. Хууль ёсны шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч талд өгөхгүй.
12.3 Платформ нь сэшн (нэвтрэлт), сагс, хэрэглэгчийн интерфэйсийн төлөв (sidebar, тохиргоо гэх мэт)-ийг хадгалах зорилгоор cookie ашигладаг. Хэрэглэгчийн зан төлвийг хянах зорилгоор Meta Pixel, Google Analytics зэрэг гуравдагч талын cookie нь зөвхөн тухайн дэлгүүрийн борлуулагч холбогдох модулийг идэвхжүүлсэн тохиолдолд ажиллана.
12.4 Борлуулагч Meta Pixel, Google Analytics эсвэл бусад хэрэглэгчийн зан төлвийг хянах хэрэгслийг идэвхжүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн зан төлвийн мэдээлэл нь холбогдох гадаад үйлчилгээ үзүүлэгчид (Meta Platforms Inc., Google LLC гэх мэт) дамжих болно. Тухайн дамжуулалтын тухай үйлчлүүлэгчид мэдэгдэх, шаардлагатай зөвшөөрлийг авах үүрэг борлуулагчид ноогдоно.
12.5 Үйлчлүүлэгч өөрийн бүртгэлээ устгах хүсэлт гаргасан тохиолдолд хувийн мэдээлэл (нэр, утас, имэйл, хаяг) нь нэрлэгдэхгүй (anonymized) болгогдоно. Гэхдээ Монгол Улсын татвар, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан хугацаанд (ерөнхийдөө 5 жил) захиалга, гүйлгээний бүртгэлийг платформ хадгалах үүрэгтэй. Сэтгэгдэл, үнэлгээ нь нэрлэгдэхгүй хэлбэрээр үлдэх боломжтой.
12.6 Борлуулагч нь үйлчлүүлэгчийн захиалгын мэдээлэлд (нэр, хаяг, утас, имэйл) тухайн захиалгыг биелүүлэх зорилгоор хандах эрхтэй ба өөр зорилгоор ашиглах эрхгүй. Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр маркетинг, бусад үйлчилгээнд ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, худалдах зэрэг үйлдлийг хатуу хориглоно.
13. Хариуцлагын хязгаарлалт
13.1 ШОП ЭМ ЭН борлуулагчдад зөвхөн техникийн шийдэл болох бүрэн автоматажсан систем, домэйн нэр, вэб серверээр хангадаг ба тухайн дэлгүүрийн аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй, борлуулагчтай хамтран үйл ажиллагаа явуулдаггүй.
13.2 Борлуулагч платформ дээр дэлгүүр нээх үед систем автоматаар ямар нэгэн гар ажиллагаа орохгүйгээр үүсгэгддэг тул ШОП ЭМ ЭН тухай бүрд хяналт тавих боломжгүй.
13.3 ШОП ЭМ ЭН борлуулагчийн бараа бүтээгдэхүүний чанар, хүргэлтийн үйлчилгээ, саатал, алдагдал, НӨАТ, төлбөр тооцоотой холбоотой асуудал, гуравдагч талын үйлчилгээний алдаа, саатал, борлуулагч эсвэл үйлчлүүлэгчийн алдаа, буруу ажиллагаанаас үүсэх хохиролд шууд хариуцлага хүлээхгүй.
13.4 Аливаа борлуулагч болон үйлчлүүлэгчийн хоорондох маргаан, асуудалд ШОП ЭМ ЭН хариуцлага хүлээхгүй ба оролцохгүй. Тус маргааныг зөвхөн тухайн борлуулагч болон үйлчлүүлэгч хоорондоо шийднэ.
13.5 Ямар ч үед үйлчлүүлэгч платформоос тухайн дэлгүүр эсвэл борлуулагчийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжгүй ба зөвхөн хуулийн байгууллагаар дамжуулан албан ёсны хүсэлтийн дагуу хуулийн байгууллагад олгоно.
13.6 Платформ нь бүрэн автомат систем бөгөөд борлуулагчийн хүсэлт гаргааснаас бусад үед хөндлөнгөөс гар аргаар үйлдэл хийх боломжгүй.
13.7 Платформ дээрх хиймэл оюун ухааныг ашиглан гарсан аливаа үр дүн, зураг, текст бичвэр, агуулгад ШОП ЭМ ЭН хариуцлага үүрэхгүй ба 100% тухайн хиймэл оюуны гаргасан үр дүн бөгөөд ямар нэгэн аргаар хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр гаргаж байгаа болно.
13.8 Хиймэл оюуны гаргасан зөвлөмж, нэрийн санал, агуулга нь автомат загварын үр дүн бөгөөд алдаа, буруу мэдээлэл, бусад брэндтэй давхцал, хууль зүйн зөрчил агуулах магадлалтай. Гарсан үр дүнг хянаж, шаардлагатай засвар хийж, нийтэлж ашиглах эцсийн хариуцлага борлуулагчид бүрэн ноогдоно.
13.9 Webhook үйлчилгээний хувьд платформ нь үйл явдлыг илгээхэд чадах чинээгээрээ хүчин чармайх ба ямар нэгэн SLA, илгээлтийн баталгаа, давтан илгээх хамгийн бага тоог амлахгүй. Webhook хүлээн авах серверийн аюулгүй байдал, ажиллагаа, дотогшоо орсон өгөгдлийн боловсруулалт, хадгалалт, цаашид ашиглалтын бүх үүрэг хариуцлага борлуулагчид ноогдох ба 90 хоногийн илгээлтийн түүх нь зөвхөн алдаа шалгах туслах хэрэгсэл болохоос архив биш.
13.10 Маркетингийн SMS, имэйл, түрхэн (push) мэдэгдлийг үйлчлүүлэгчдэд илгээх үед үйлчлүүлэгчийн зөвшөөрөл авах, татгалзах хүсэлтийг хүлээн авах, мэдээлэл хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэх асуудлыг бүхэлд нь борлуулагч хариуцах ба гарсан гомдол, хохиролд платформ хариуцлага хүлээхгүй.
14. Үйлчилгээ цуцлалт
14.1 Үйлчилгээний нөхцөлийн 3.9-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:
- Зөрчил арилах хүртэл тухайн дэлгүүр лүү хандах болон ашиглах боломжгүй болгох
- Үйлчилгээний багцыг цуцлах
- Тодорхой хугацаагаар ямар ч үйлчилгээг ашиглах боломжгүй болгох
- Бүр мөсөн ашиглах боломжгүй болгох
- Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх
14.2 Үйлчилгээний нөхцөлийн 4.5-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:
- Зөрчил арилах хүртэл тухайн бүртгэлийг ашиглах боломжгүй болгох
- Тодорхой хугацаагаар системийг ашиглах боломжгүй болгох
- Бүр мөсөн системийг ашиглах боломжгүй болгох
- Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх
14.3 Үйлчилгээний нөхцөлийн 8.5-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:
- Зөрчил арилах хүртэл тухайн дэлгүүр лүү хандах болон ашиглах боломжгүй болгох
- Үйлчилгээний багцыг цуцлах
- Тодорхой хугацаагаар ямар ч үйлчилгээг ашиглах боломжгүй болгох
- Бүр мөсөн ашиглах боломжгүй болгох
- Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх
14.4 Үйлчилгээний нөхцөлийн 8.11-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:
- Зөрчил арилах хүртэл тухайн дэлгүүр лүү хандах болон ашиглах боломжгүй болгох
- Үйлчилгээний багцыг цуцлах
- Тодорхой хугацаагаар ямар ч үйлчилгээг ашиглах боломжгүй болгох
- Бүр мөсөн ашиглах боломжгүй болгох
- Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх
14.5 Үйлчилгээний нөхцөлийн 10.6-д заасан Webhook-ийг буруугаар ашиглах, эсвэл хадгалсан өгөгдлийг (үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, төлбөрийн мэдээлэл гэх мэт) зориулалтын бусаар ашиглах тохиолдолд платформ Webhook эрхийг шууд цуцлах ба нэмэлтээр 14.1-д заасан арга хэмжээний дагуу борлуулагчийн бүхий л үйлчилгээг түр буюу бүрмөсөн хаах эрхтэй.
15. Гуравдагч талын үйлчилгээ
15.1 Платформ нь дараах гуравдагч талын үйлчилгээтэй холбогдсон:
- Төлбөрийн систем: QPay, LendMN, StorePay, PocketZero
- Иргэний бүртгэл, баталгаажуулалт: ДАН (DAN) систем
- Имэйл болон SMS илгээх дэд бүтэц
- Хиймэл оюуны загварууд (OpenAI, Google Gemini зэрэг)
- Хэрэглэгчийн зан төлвийг хянах хэрэгсэл: Meta (Facebook) Pixel, Google Analytics
- Webhook үйл явдлыг хүлээн авах борлуулагчийн өөрийн серверүүд
15.2 Гуравдагч талын үйлчилгээний алдаа, доголдол, өгөгдлийн алдагдалд ШОП ЭМ ЭН хариуцлага хүлээхгүй. Тухайн үйлчилгээнүүд нь өөрсдийн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогоор зохицуулагдана.
15.3 ДАН системээс зөвхөн борлуулагчийн хүсэлтийн дагуу буюу "Баталгаажуулах" товчийг дарснаар мэдээллийг татаж авна.
15.4 Автомат төлбөр тооцооны эрх үүсгэх үед та дараах мэдээллийг гуравдагч талын үйлчилгээ болох QPay систем рүү явуулахаа зөвшөөрсөн болно:
- Хувь хүн бол тухайн хүний бүтэн нэр, регистрийн дугаар
- Байгууллага бол үүсгэн байгуулагчийн бүтэн нэр, үүсгэн байгуулагчийн регистрийн дугаар, байгууллагын бүтэн нэр, байгууллагын регистрийн дугаар
- Холбоо барих дугаар
- Имэйл хаяг
- Үйл ажиллагааны чиглэл
15.5 Зээлийн гуравдагч талын үйлчилгээ болох LendMN, StorePay болон PocketZero үйлчилгээний хандах нууц мэдээллээ бидэнд илгээснээр та платформыг:
- Нэхэмжлэл үүсгэх
- Нэхэмжлэл цуцлах
- Төлбөр шалгах
- Харилцагчийн зээлийн эрхийг шалгах
- Дэлгүүрийн LendMN, StorePay эсвэл PocketZero дээрх дансны мэдээллийг харах
эрхүүдийг ашиглахыг зөвшөөрсөн болно.
15.6 Meta Pixel, Google Analytics зэрэг хянах хэрэгслийг идэвхжүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн зан төлвийн мэдээлэл (хуудас үзэлт, нэмсэн бараа, худалдан авалт гэх мэт) тухайн гадаад үйлчилгээ үзүүлэгчид дамжих ба борлуулагч холбогдох зөвшөөрөл, нууцлалын мэдэгдлийг үйлчлүүлэгчид өгөх үүрэгтэй.
16. Нөхцөлийн өөрчлөлт, маргаан шийдвэрлэх
16.1 ШОП ЭМ ЭН үйлчилгээний нөхцөлд аливаа үед өөрчлөлт оруулах эрхтэй. Томоохон өөрчлөлтийн талаар имэйлээр мэдэгдэнэ, платформын удирдлагын хэсэгт тусгана, дэлгүүрийн нүүр хуудаст зурагт мэдээлэл байршуулна. Үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
16.2 Борлуулагч болон платформ, эсвэл үйлчлүүлэгч болон платформ хооронд маргаан гарсан тохиолдолд эхлээд хэлэлцээрээр шийдвэрлэхийг зорино. Хэлэлцээрээр шийдвэрлэх боломжгүй маргааныг Монгол улсын Шүүхээр шийдвэрлүүлнэ.
16.3 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.
17. Холбоо барих
ДИЖИТАЛ ШОП ДОТ МН ХХК
Имэйл: support@shop.mn
Утас: +976 7070-7010
Хаяг: Галакси Тауэр, 4005 тоот, Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар, 17011
Вэб: www.shop.mn
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь сүүлд 2026.05.01-ний өдөр шинэчлэгдсэн бөгөөд тухайн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.