Хүргэлтээ мэргэжлийн түншид даатга
Дэлгүүрээ хүргэлтийн түнштэй холбоход л захиалга тань хадгалагдаж, хүргэгдэнэ. Гэрээ байгуулах шаардлагагүй.
Хурдан. Найдвартай. Автомат.
Хүргэлтийн ажлаа Booklo-д даатгаад борлуулалтдаа төвлөрөөрэй.

Хурдан хүргэлт
Захиалга шивсэнээс хойш 24 цагийн дотор хүргэгдэнэ. Өглөө 09:00-өөс өмнө шивсэн бол тухайн өдөртөө.
Booklo-гийн үйлчилгээний нөхцөлөөр

Найдвартай түнш
Booklo 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж буй хүргэлт, логистикийн компани. Хагарах, хайлах, хөлдөх бараанд тусгай тэмдэглэгээ хийж болно.

Автомат шинэчлэлт
Төлөгдсөн захиалга шууд Booklo руу илгээгдэж, хүргэлтийн төлөв автоматаар шинэчлэгдэнэ. Хэрэглэгч тань имэйлээр мэдэгдэл авна.
Ойр ч, алс ч ижил үнэ
Booklo-гийн хүргэлтийн хөлс бүсээс хамаарахгүй. Төлбөр төлөх хэсэгт хэрэглэгчид тань тодорхой харагдана.
Гэрээ байгуулах шаардлагагүй
Үйлчилгээний нөхцөлтэй онлайнаар танилцаад л холбогдоно. Биечлэн уулзах, цаас бүрдүүлэх хэрэггүй.
- 01
ДАН-аар баталгаажуулах
Хувийн мэдээллээ ДАН системээр нэг удаа баталгаажуулна.
- 02
Нөхцөлтэй танилцах
Хяналтын самбарын "Хүргэлт" цэснээс Booklo-г сонгоод үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрнө.
- 03
Хадгалалтаа сонгох
Бараагаа Booklo агуулахад хадгалуулах эсвэл өглөө бүр татан авахуулахаа сонгоно.
- 04
Идэвхжүүлэх
"Зөвшөөрч идэвхжүүлэх" дармагц холбогдож, төлөгдсөн захиалга автоматаар Booklo руу илгээгдэнэ.
Хүргэлтээ өөрөө сонго
Booklo-той холбогдох эсвэл өөрийн хүргэлтээ тохируулах. Дэлгүүртээ тохирохыг сонгоорой.
Booklo
Шинэ6,500₮ · бүх бүсэд
- Агуулахад хадгалах эсвэл өдөр бүр татан авах
- Хүргэлтийн төлөв автоматаар шинэчлэгдэнэ
- Захиалга урьдчилж төлөгдөнө
Өөрөө хүргэх
Үнэ, бүсээ өөрөө тогтооно
- Тогтмол үнэ, тодорхой дүнгээс дээш эсвэл бүх хүргэлт үнэгүй
- Хүргэх дүүрэг, хороогоо сонгоно
- Барааг авахдаа төлөх, салбараас очиж авах
PickPack
Тун удахгүйАгуулахын хадгалалт, багцлалт, хүргэлтийн цогц үйлчилгээ.



