Update v1.19.0
Sanchir Enkhbold
Chief Executive Officer
Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.19.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:
🚀 Шинэ боломжууд
Webhook систем: Борлуулагчид өөрсдийн системийг Shop.mn-тай Webhook-ээр холбох боломжтой боллоо. Тохиргооны "Webhook" хэсэгт орж URL хаягаа бүртгэж, ямар үйлдлүүд (захиалга үүсэх, төлбөр төлөгдөх, бүтээгдэхүүний өөрчлөлт гэх мэт) дээр мэдэгдэл авах сонголт хийх, нууц түлхүүрээ шинэчлэх, мөн илгээгдсэн дуудлагуудын лог түүхийг харах боломжтой. Энэ нь өөрийн CRM, нягтлан бодох эсвэл агуулахын систем рүү автоматаар мэдээлэл дамжуулах хэрэгцээтэй борлуулагчдад зориулагдсан.
Бүтээгдэхүүн тус бүрийн төлбөрийн сонголт: Одоо бүтээгдэхүүн тус бүр дээр аль төлбөрийн аргаар төлүүлэх (QPay, Дансаар шилжүүлэх, StorePay, Pocket, LendMN) талаар тусдаа сонголт хийх боломжтой боллоо. Жишээ нь зээлийн үйлчилгээ ашиглахыг хүсэхгүй бүтээгдэхүүн дээр StorePay/LendMN-г зөвхөн тухайн бараан дээр хаах боломжтой болсон.
Бэлгийн картын загвар: Бэлгийн картны загварыг борлуулагч өөрөө үүсгэж, засварлах боломжтой боллоо. "Бэлгийн карт → Загвар" цэснээс шинэ загвар нэмэх, зураг болон загварын дизайныг өөрчилж хадгалах боломжтой бөгөөд хэрэглэгчдэд илүү брэндтэй, тохирсон бэлгийн карт санал болгох боломжийг олгож байна.
Дэлгүүрийн (Storefront) дизайн бүхэлд нь шинэчлэгдсэн: Худалдан авагч нарт харагдах дэлгүүрийн харагдацыг бүхэлд нь шинэчилж, илүү орчин үеийн, цэгцтэй болгосон. Үүнд:
Үндсэн хуудаснууд шинэ загвартай: Нүүр (header, banner), хөл (footer), Тухай, Блог, Брэнд, Холбоо барих, Салбар, Заавар, Бэлгийн карт зэрэг хуудсуудыг бүгдийг шинээр загварчилсан.
Бүтээгдэхүүн ба захиалгын урсгал сайжруулсан: Бүтээгдэхүүний карт, дэлгэрэнгүй хуудасны сэтгэгдлийн хэсэг, захиалга шалгах болон захиалгын дэлгэрэнгүй хуудсуудыг шинэчилж, бүтээгдэхүүн дээр breadcrumb нэмсэн.
Хямдрал ба төлбөрийн харагдац шинэчилсэн: Хямдрал, кампанит ажлын баннер шинэ загвартай болж, төлбөрийн сонголтыг харуулдаг боллоо. Захиалгын дэлгэрэнгүй дээр борлуулагчийн брэнд өнгийг ашигладаг болсон.
Гар утасны харагдац сайжруулсан: Гар утасны цэс, бүтээгдэхүүний жагсаалтын зай, баннер болон бэлгийн картны харагдацыг гар утсанд тохируулсан.
✨ Сайжруулалтууд
Баннерын тохиргоо тусдаа хэсэг болсон: Нүүр хуудасны тохиргооны дотор байсан баннерын тохиргоог тусад нь "Баннер" хэсэг болгож гаргасан. Үүнээс үүдэн баннераа удирдах нь илүү цэгцтэй, ойлгомжтой болсон.
🐛 Алдааны засварууд
Хямдралын ангилал сонгох алдаа: Хямдрал үүсгэх дэлгэц дээр ангилалын жагсаалт зөв ажиллахгүй байсан алдааг зассан.