Update v1.20.0

2026 оны 5 сарын 13·1 мин уншина
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Chief Executive Officer

Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.20.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:

🚀 Шинэ боломжууд

  • AI Хэрэглэгчийн туслах (AI Customer Chatbot): Таны дэлгүүрт зочилсон хэрэглэгчдэд 24/7 автоматаар хариулт өгөх AI туслахыг нэвтрүүлж байна. Хэрэглэгчийн асуултанд бараа, үнэ, хүргэлт, төлбөрийн нөхцлийн талаарх мэдээллийг таны дэлгүүрийн өгөгдөл дээр үндэслэн шууд хариулж, борлуулалт болон үйлчилгээний чанарыг нэгэн зэрэг сайжруулна. Мөн шууд Messenger дотор захиалгаа өгөөд, төлбөр төлөх боломжтой боллоо.

  • AI Credits зориулалтын хуудас: AI боломжуудыг ашиглахад зарцуулагдах кредитийг тусгай хуудаснаас цэгцтэйгээр удирдах боломжтой боллоо. Үлдэгдэл кредит, зарцуулалтын түүх, графикаар харуулсан хэрэглээний тойм, болон сувгаар нь ангилсан мэдээллийг нэг дороос харна.

✨ Сайжруулалтууд

  • AI Chatbot тохиргооны хуудас: Чатботын идэвхжүүлэлтийн карт, тохиргооны хуудас, болон upsell хуудсыг бүхэлд нь шинэчилж, видео танилцуулга нэмлээ. Таны брэндийн өнгийг чатын харагдац дээр автоматаар тусгахаас гадна, төлбөрийн нөхцлийн тайлбар, чатын стилийн тохиргоо зэрэг шинэ боломжуудыг нэмлээ.

  • Хяналтын самбар (Dashboard): Ерөнхий харагдац, AI кредитийн мэдэгдэл, дэд цэс (sidebar) дахь AI Chatbot хэсгийг сайжруулж, өдөр бүрийн ажиллагаа илүү ойлгомжтой, түргэн болсон.

  • Сайтын URL hero хэсэг: Дэлгүүрийн сайтын холбоосыг харуулах хэсгийн дизайныг сайжруулж, илүү тод харагдах болсон.

🐛 Алдааны засварууд

  • Хоосон төлөв: Бүтээгдэхүүн/хуудас байхгүй үед харагдах хоосон төлөв (empty state) болон үсгийн харагдацыг зассан.

  • Үсгийн алдаа болон жижиг typography: Хуудас бүрд тааралдсан үсгийн алдаа, үсгийн хэв маягийн жижиг тааруухан байдлуудыг зассан.

#ai#chatbot