Update v1.22.0
Ermuun E
Chief Technology Officer
Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.22.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:
🚀 Шинэ боломжууд
Дэлгүүрийн загвар: Дэлгүүрийн харагдах байдлыг сонгох боломжтой боллоо. Захиалга, бараа, профайл, блог, брэнд, салбар болон бэлгийн карт зэрэг бүх хуудсыг хамарсан шинэ загвар нэмэгдлээ. Энэхүү шинэ загвар нь илүү өнгөлөг, дугуй дүрсийг зонхилуулсан, эелдэг, зөөлөн төрхийг шингээснээрээ онцлог бөгөөд та одоогийн загвар эсвэл шинэ загварыг өөрийн сонголтоор сонгон ашиглах юм. Бид цаашид тогтмол шинээр дэлгүүрийг загваруудыг баяжуулж, нэмэх болно.
🐛 Алдааны засварууд
Ангиллын цэс: Олон ангилалтай үед ангиллын цэс нь дэлгэц хэтэрч, өндөр нь буруу тооцоологдож байсныг зассан.
Хэрэглэгчийн чат: Гар утсанд хэрэглэгчийн чатыг бүтэн дэлгэцээр харсан үед өндөр буруу тооцогдож байсныг зассан.